11. Контент
Платформ дээрх хичээл, дасгал, сорилго, тайлбар нь Тод ирээдүйн өмч юм. Хувийн сурлагадаа ашиглахаас бусад тохиолдолд хуулбарлах, тараах, худалдахыг хориглоно.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 6
«Тод ирээдүй» нь 6–12-р ангийн сурагчдад зориулсан онлайн сургалтын платформ юм. Бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
18 наснаас доош сурагч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр төлбөр төлнө. Хүүхдийнхээ бүртгэлтэй холбогдсон эцэг эх, асран хамгаалагч «Эцэг эх» хуудаснаас хүүхдийнхээ эрхийг төлж, сунгаж болно — эрх нь хүүхдийн бүртгэлд нээгдэнэ.
Бүртгүүлэхдээ нэр, анги, и-мэйл, утасны дугаараа үнэн зөв оруулна. Утасны дугаар нь танхимд ирэх цаг захиалахад шаардлагатай — цаг өөрчлөгдсөн, эсвэл таныг хүлээж байгаа үед бид тантай холбогдоно.
Нэг утасны дугаарт нэг бүртгэл. Үнэгүй туршилтын эрхийг нэг хүн нэг л удаа эдэлнэ — нэг бүртгэлд нэг удаа, нэг утасны дугаарт нэг удаа. Шинэ бүртгэл нээх, дугаараа солих нь дахин туршилт өгөхгүй.
Бүртгэл хувийнх. Нэг бүртгэлийг нэг сурагч ашиглана. Нууц үгээ бусдад дамжуулахгүй — бүртгэлээрээ хийсэн үйлдлийг та өөрөө хариуцна. Бүртгэлээ өөр хүн ашигласан гэж сэжиглэвэл нууц үгээ даруй сольж, бидэнд мэдэгдээрэй.
Үнэгүй. Түвшин тогтоох тест, хоцрогдлын шинжилгээ хязгааргүй. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ сард 1 удаа, мэргэжил сонголтын хураангуй тест сард 1 удаа. Todoo-той цагт 10 мессеж.
Pro — 49,900₮/сар. Суурь 30,000₮ дээр сонгосон хичээл тус бүр 19,900₮ нэмэгдэнэ: нэг хичээлтэй бол 49,900₮. Сонгосон хичээлийн дасгал, хичээл, ЭЕШ загварын сорилго, өнгөрсөн жилүүдийн ЭЕШ ба мэргэжил сонголтын тест хязгааргүй, мэргэжлийн бүх санал, их сургууль, тэтгэлгийн мэдээлэл. Todoo-той цагт 60 мессеж, өдөрт 20 бодлогын зураг.
Premium — 99,900₮/сар. Pro-д байгаа бүхэн бүх хичээлээр, онлайн Mock Test хязгааргүй, сард нэг удаа 1:1 зөвлөгөө. Todoo-той цагт 100 мессеж, өдөрт 50 бодлогын зураг.
Хичээл нэмэх. Pro идэвхтэй үед хичээл нэмбэл зөвхөн Pro-ийн үлдсэн хоногоор, өдрөөр тооцож төлнө. Нэмсэн хичээл Pro-той нэг өдөр дуусна.
Олон сараар. Pro эсвэл Premium-ийг нэг дор 5 сараар авбал 1 сар, 10 сараар авбал 2 сар бэлэг нэмэгдэнэ. Бэлгийн сар нь төлсөн саруудын араас үргэлжилнэ.
7 хоногийн үнэгүй туршилт. Pro эрхийг Pro-д зарагдаж буй хичээлүүдээс өөрийн сонгосон нэг хичээлтэй нь 7 хоног үнэгүй туршиж болно. Сурагчийн бүртгэлд, профайлдаа утасны дугаартай, өмнө нь Pro эсвэл Premium авч байгаагүй хүнд олгоно. Төлбөр, карт шаардахгүй; хугацаа дуусахад эрх автоматаар хаагдах ба мөнгө хасагдахгүй. Дуусахаас нэг өдрийн өмнө мэдэгдэл очно. Туршилтын үеэр Pro авбал туршилтын үлдсэн хоног хадгалагдаж, шинэ хугацаа түүн дээр нэмэгдэнэ.
Автоматаар сунгагдахгүй. Хугацаа дуусахад эрх хаагдаж, үнэгүй эрх рүү шилжинэ — таны хийсэн тест, сурлагын түүх хэвээр үлдэнэ. Хугацаа дуусахаас өмнө сунгавал үлдсэн хоног хадгалагдаж, шинэ хугацаа түүн дээр нэмэгдэнэ.
Төлбөрийг QPay-ээр — банкны аппаараа QR код уншуулж төлнө. Бид таны карт, дансны мэдээллийг харж, хадгалдаггүй.
Төлбөр баталгаажмагц эрх тань шууд нээгдэнэ. Мөнгө тань хасагдсан ч эрх нээгдээгүй бол төлбөрийн баримтынхаа хамт бидэнд Facebook хуудсаар мэдэгдээрэй — бид QPay-ээс шалгаж, эрхийг тань нээнэ, эсвэл мөнгийг буцаана. Нэг нэхэмжлэхийг санамсаргүй давхар төлсөн бол илүү төлсөн дүнг буцаана.
Купон. Хямдралын код зөвхөн нэг сарын Pro эсвэл Premium-д хэрэглэгдэнэ. Нэг кодыг нэг хүн, нэг утасны дугаараар нэг л удаа ашиглана. Купоныг мөнгөөр солихгүй.
IELTS, SAT, TOPIK-ийн сорилгыг сараар биш, өгөх бүрд нь авна. Нэг хэсэг 9,000₮, гурван хэсэг хамт 20,000₮. Pro эрхтэй бол нэг хэсэг 7,000₮, гурван хэсэг 16,000₮. Premium эрхтэй бол онлайнаар үнэгүй. Авсан эрх 30 хоногийн дотор хүчинтэй.
Эхлүүлсэн сорилгын эрхийг буцаахгүй. Сорилго эхэлмэгц асуултууд харагдсан тул түүнийг буцаах боломжгүй. Техникийн саатлаас болж сорилго эхлээгүй бол эрх тань хэвээр үлдэнэ.
Эдгээр нь Тод ирээдүйн зохиосон дасгалын сорилго. Жинхэнэ шалгалтын материал ашиглаагүй бөгөөд оноо, band-ийн хөрвүүлэлт нь албан ёсны биш, ойролцоо тооцоо болно.
IELTS-ийн Speaking хэсгийг сургалтын төв дээр багштай нүүр тулан өгнө. Үнэ 35,000₮ (бичгийн гурван хэсэг + Speaking), эрхийн түвшнээс үл хамаарна. Бичгийн хэсгүүдээ онлайнаар өөр өдөр, төлсөнөөс хойш 30 хоногийн дотор өгнө.
Хаяг: ХУД, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 49/1, 2 давхар, 207 тоот. Газрын зураг.
Цагаа урьдчилан захиална. Сонгосон цаг төлбөр хийх хооронд 15 минут танд хадгалагдана; энэ хугацаанд төлөөгүй бол цаг бусдад нээгдэнэ. Захиалсан цагтаа 10 минутын өмнө ирэхийг зөвлөж байна.
Сарын эрх буцаалтгүй. Pro, Premium болон олон сарын багцын төлбөрийг буцаахгүй. Эрх автоматаар сунгагдахгүй тул цуцлах шаардлагагүй — сунгахгүй бол хугацаа дуусахад өөрөө хаагдана.
Танхимын цагийг дараах журмаар цуцална:
Мөнгөөр буцаахад төлбөрийн системийн шимтгэл болон захиргааны зардал хасагдах тул бүтэн дүн биш болно. Өөр цаг руу шилжүүлэх нь танд илүү ашигтай.
Бидний буруугаас цаг цуцлагдсан (багш ирээгүй, төв хаагдсан гэх мэт) тохиолдолд төлбөр бүтнээр буцна, эсвэл таны сонголтоор өөр цаг руу шилжинэ.
Мөнгөн буцаалтыг төлбөр хийсэн дансанд нь шилжүүлнэ.
Todoo бол AI туслах багш. Тэр бодлогын эцсийн хариуг шууд хэлэхгүй, чиглүүлэх замаар заана. Түүний хариулт алдаатай байж болох тул чухал шийдвэрийг багш, сурах бичигтэйгээ тулгаж шалгаарай. Todoo-д хувийн нууц мэдээлэл (гэрийн хаяг, нууц үг гэх мэт) бүү бичээрэй.
Мессежийн тоо эрхийн түвшингээс хамаарна. Дээрх хязгаараас гадна автомат хэрэгсэл, скрипт ашиглан хэт олон хүсэлт илгээх нь шударга хэрэглээний хязгаарыг зөрчсөнд тооцогдож, бүртгэл түр хаагдаж болно.
Дараах үйлдлийг хориглоно:
Эдгээрийг зөрчвөл бид эхлээд анхааруулж, давтагдвал бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хааж болно.
Бид таны нэр, и-мэйл, анги, утасны дугаар, сурлагын явцыг хадгална. Утасны дугаарыг зөвхөн танхимын цаг захиалга, түүнтэй холбоотой холбоо барих, үнэгүй туршилтыг нэг дугаарт нэг удаа олгоход ашиглана — зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Таны бүртгэлтэй холбогдсон эцэг эх, асран хамгаалагч, багш таны сурлагын явцыг харна. Todoo-д бичсэн мессеж, AI дүгнэдэг даалгаврын хариулт хариу гаргахын тулд AI үйлчилгээ үзүүлэгчээр боловсруулагдана; төлбөрийг QPay боловсруулна. Эдгээр үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд ашиглана.
Бүртгэлээ устгах хүсэлтээ бидэнд Facebook хуудсаар мэдэгдэж болно. Устгахад сурлагын түүх тань бүрмөсөн арилна. Үнэгүй туршилт авсан бол зөвхөн тэр утасны дугаар ба туршилтын огноо үлдэнэ — тухайн дугаараар дахин туршилт олгохгүйн тулд.
Платформ дээрх хичээл, дасгал, сорилго, тайлбар нь Тод ирээдүйн өмч юм. Хувийн сурлагадаа ашиглахаас бусад тохиолдолд хуулбарлах, тараах, худалдахыг хориглоно.
Бид сурагчийг шалгалтад сайн бэлтгэхийг зорьдог ч ЭЕШ, IELTS, SAT, TOPIK болон бусад шалгалтын тодорхой оноо, их сургуульд тэнцэхийг баталгаажуулахгүй. Үр дүн нь сурагчийн хичээл зүтгэлээс ихээхэн хамаарна.
Платформыг тасралтгүй ажиллуулахыг хичээнэ. Засвар, техникийн саатлаас болж үйлчилгээ удаан хугацаагаар зогсвол төлбөртэй эрхийн хугацааг нөхөж сунгах талаар бид мэдэгдэнэ.
Асуух зүйл, гомдол байвал манай Facebook хуудсаар холбогдоно уу. Бид ажлын 2 хоногт багтаан хариулахыг зорино.
Энэхүү нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотой нь нийтэлнэ. Үнэ өөрчлөгдвөл таны идэвхтэй эрхийн хугацаанд хуучин үнэ хэвээр үйлчилнэ.
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан ярилцаж шийдэхийг хичээнэ.